Дэлхийн хамгийн нэр хүндтэй тамирчнаар хэн тодров?

Спортын салбарт тэргүүлэгч телевиз ESPN дэлхийн хамгийн нэр хүндтэй тамирчдыг тодруулах судалгааг явуулахад нэгдүгээр байрт хөлбөмбөгчин Криштиану Роналду шалгарчээ. Хоёрдугаарт, сагсан бөмбөгч Леброн Жеймс орсон бол гурав, дөрөвдүгээр байрт хөлбөмбөгчид болох Лионель Месси, Неймар нар бичигдэв. Харин теннисний бүх цаг үеийн манлай тамирчин Рожер Федерер айргийн тавд багтжээ.

 ESPN тамирчдын нэр хүндийг тогтоохын тулд тэдний ашиг орлогын хэмжээ болон нийгмийн сүлжээн дэх пэйж хуудсыг нь дагагчдын тоо, Google сайтад хайлт хийсэн давтамж зэрэг үзүүлэлтүүдийг нэгтгэж тооцжээ. Криштиану Роналду энэхүү судалгааг гурав дахь жилдээ тэргүүлж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай