Барак Обама кино продюсерээр ажиллана

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний гэргий Мишель Netflix компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар тэд тус компанийн стриминг сервисээр олон нийтэд түгээгдэх бүрэн хэмжээний кино, олон ангит кинонуудын продюсерээр ажиллах юм байна. Түүнчлэн, баримтад кино, телевизийн шоуны ажил ч ажил үүрэгт нь багтсан талаар Netflix компани мэдээллээ. Энэхүү ажлын хүрээнд Барак Обама Higher Ground Productions хэмээх компани ч  байгуулсан тухай “Нью-Йорк Таймс” сонин онцолсон. Тус сонинд мөн дурдагдсанаар Обама өөрийн продюсерлэх киногоороо олон нийтэд хүсэл тэмүүлэл, итгэл хайрлахыг хүсч байгаа гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай