YouTube хувь хүн бүрт тохирсон сонсох хөгжмийн жагсаалтыг санал болгоно

YouTube компани хөгжмийн стриминг үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-нд нээгдэх уг үйлчилгээ нь хувь хүн бүрт тохирсон сонсох хөгжмийн жагсаалтыг YouTube-ийн хэрэглээний түүх дээр нь үндэслэн санал болгодог байна. YouTube Music үйлчилгээ эхний ээлжинд  АНУ, Австрали, Шинэ Зеланд, Мексик, Өмнөд Солонгосд нээгдэж, дараа нь бусад улс орнуудад нэвтэрнэ.

Хэрэв YouTube Music-ийн  ямар ч зар сурталчилгаагүй хувилбарыг ашиглахыг хүсвэл  сарын $9.99 төлбөр төлөх шаардлагатай. Харин сарын $11.99 төлбөртэй YouTube Premium нь сурталчилгаагүй бүх видеог үзүүлэхээс гадна, тус компаниас бүтээсэн шоу, цуврал кинонуудыг багтаах юм байна. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай