Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Ам.долларын ханш өссөөр байна

5 дугаар сарын 22-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 142 дахь өдөр бөгөөд он дуусахад 223 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 8, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2410.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.20, юань 378.50, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.50 цагт сар тал болно.
  2. "Дэлхийн Худалдааны Байгууллагын гэрээ хэлэлцээрүүдийн тухай" сургалт МҮХАҮТ-ын 507 тоотод сургалт болно.
  3. “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем(GSP+)-д Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат” буюу “GSP+3 төсөл”-ийн нээлт 09.30 цагт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно.
  4. Монголбанкнаас "2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн" сэдэвт хэлэлцүүлгийг 09.30 цагаас зохион байгуулна.
  5. “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инноваци-2018” үзэсгэлэнгээс шалгарсан онцлох брэнд, шилдэг бүтээгдэхүүнүүдэд шагнал гардуулах ажиллагаа 17.30 цагт МҮХАҮТ-ын Их танхимд болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр Олон улсын биологийн олон янз байдлын өдөр тохиож байна.
  2. Мөн 1972 оны энэ өдөр Шри-Ланк Бүгд Найрамдах засаглалтай болжээ.
  3. 1991 оны энэ өдөр БНСУ-ын алдарт EXO хамтлагийн дуучин, жүжигчин Suho мэндэлжээ.
  4. 1983 оны энэ өдөр Америкийн хөлбөмбөгийн тамирчин, Олимпийн алтан медальт Natasha Kai мэндэлжээ.
  5. 2015 онд Бүгд Найрамдах Ирланд улс олон нийтийн санал асуулгаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгосон анхны орон болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай