ФОТО: “1072 хувьцааны мэдээллийн төв” нээлтээ хийлээ

“Эрдэнэс-Таван толгой” компанийн “Б” байранд өнөөдөр “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн нээлт боллоо.

Иргэд энэхүү төвөөс1072 хувьцааг хэрхэн арилжих, ямар үнэтэй байх, өвлүүлж болох эсэх, танд хэдэн ширхэг хувьцаа байгаа, брокер диллерийн компаниудын тухай зэрэг бүх мэдээллийг авах боломжтой юм. Мөн иргэдэд 1800-1072 дугаарын утас нээсэн бөгөөд хувьцааны талаар бүх төрлийн мэдээллийг өгөх аж.

Мэдээллийн төвийн нээлтийн үеэр “Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Манай компани 2018 онд 1.2 их наяд төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байсан. Он гарсаар 2.9 сая тонн нүүрс олборлож, 5.1 сая тонныг борлуулж, 710 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ үзүүлэлт цааш тогтмол үргэлжилбэл бид 2018 оны төгсгөлд 1.5 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой юм. Ингэснээр бид энэ онд 700 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах магадлалтай. Компанийн зүгээс энэ оны 9 дүгээр сард Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, 2019 оноос ногдол ашиг тарааж эхлэхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бид “Чалко” компанид Зүүн Цанхийн уурхайн нэг тонн нүүрсээ 60 ам.доллараар борлуулахаар тохирсон бол өнөөдөр тус компаниас 60.5 ам.доллар болгосон.

Нөгөөтэйгүүр, Баруун Цанхийн уурхайгаас нүүрс борлуулах нээлттэй тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд 69-69.2 ам.доллараар худалдан авах санал ирүүлсэн. Эдгээр ажлыг амжилттай хэрэгжүүлж чадвал иргэдийн гарт очих ногдол ашиг улам бүр өсөх болно” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай