Швед багийн хосгүй амжилт

Хоккейн дэлхийн аваргын тэмцээн сенсаац дүүрэн болж өндөрлөлөө. Уг дуулианы эзэд нь Швейцарийн шигшээ баг байв. Тэд дэлхийн аваргаар тодрох хамгийн өндөр магадлалтай байсан Канадыг 3:2-ийн харьцаагаар хагас шигшээнд хожиж 100 жилийн түүхэндээ хоёр удаа шувтаргад шалгарсан юм. Гэвч нэг ч удаа алтан медаль хүртэж байсангүй. Энэ удаад ч гэсэн мөн азгүйтэв. Шийдвэрлэх өрсөлдөөнд Шведийн багтай эн тэнцүү өрсөлдсөн ч буллитээр ялагдсан. Гэсэн ч гэлээ швейцарьчууд зорилгоо хэд дахин давуулан биелүүлсэн тул мөнгөн медальдаа сэтгэл хангалуун байна. Учир нь урьд нь дэлхийн дэд аваргаар хоёр удаа тодорсон түүхтэй ч хоккейн гүрний тоонд хэзээ ч багтаж байгаагүй.

Дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медалиудыг авч байсан түүх нь тэртээх 1928-1953 оных. Тиймээс Канадыг хожиж мөнгөн медаль авна гэдэг аргагүй л том дуулиан юм. Канад нь хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсныг ч хэлэх үү. Макдэвид, Бернард-Копкинс зэрэг Үндэсний хоккейн лигийн залуу ододтой баг юм. Швейцарьт дийлдсэн нь сэтгэл зүйн том цохилт болсон тул канадчууд хүрэл медалийн тоглолтод АНУ-ын шигшээд 1:4-өөр бут ниргүүлсэн. Америкчуудын хувьд энэ ялалт ус агаар шиг хэрэгтэй байлаа. Хагас шигшээ шатанд Шведэд 0:6-аар ялагдаж булай болсон тул мөнхийн өрсөлдөгч Канадын шигшээг хожих нь нэр төрийн хэрэг байлаа.

Дэлхийн аваргаар шалгарсан Шведийн хувьд 11 дэх адтан медалиа хүртсэн нь энэ байлаа. Тэд 2018 онд тэргүүлсэнээр сүүлийн гурван ДАШТ-д түрүүлсэн гайхалтай амжилтыг үзүүлэв. Үүнээс өмнө Чехийн шигшээ баг л ийм цувралын эзэд (1985 оноос хойш) болсон түүхтэй.

СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД

Он          Алт        Мөнгө                  Хүрэл  

2013       Швед    Швейцарь            АНУ      

2014       ОХУ       Финланд             Швед   

2015       Канад    ОХУ                       АНУ      

2016       Канад    Финланд               ОХУ      

2017       Швед     Канад                    ОХУ      

2018       Швед     Швейцарь             АНУ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай