Эмгэнэл

Гочоогийн Хорлоо

(1938-2018)

Бидний хайрт ээж, эмээ, ахмад сувилагч Г.Хорлоо 2018 оны 5 дугаар сар 20-ны өдөр таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.

Г.Хорлоо нь 1938 онд Төв аймгийн Авдарбаян суманд Гочоогийн ууган охин болон мэндэлсэн.

Тэрээр 1964 онд Сувилагчийн курс төгсөж,

1966-1972 онд Гурван ихэрийн 33-р цэцэрлэгт асрагч багш,

1972-1975 онд НАХЯ-ны эмнэлгийн мэдрэлийн тасагт сувилагч,

1975-1983 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын хориход сувилагч,

1983-1987 онд Багануур дүүргийн ЗХХК-д сувилагчаар тус тус ажиллаж, гавьяаныхаа амралтанд гарсан.

Энэ хугацаанд Д.Гэсэржавтай гэр бүл зохион халамжит сайн хань байж,  таван хүү, гурван охин төрүүлэн өсгөсөн алдарт эх хүн юм.

Ээжийн маань улсад 20 гаруй жил ажилласан хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж Цэргийн хүндэт медаль,  Ардын хувьсгалын 60, 70 оны ойн медаль, Алдарт эхийн I, II одонгоор шагнасан.

Ээж минь алиа хошин зантай, хөдөлмөрч, тууштай, хамт олонтойгоо эвтэй найрсаг хүн байсан гэж дурсан санагалзах хүн олон.

Талийгаачийн гэгээн дүр, хөдөлмөр бүтээл, бусдыг гэсэн халуун сэтгэл нь үр хүүхэд, ач, гуч, гучинцар, ах дүүс, төрөл садан, найз нөхөд биднийхээ сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай