О.Баасанхүү гишүүн намынхаа нөхдөд зодуулсны улмаас БНСУ-д эмчлүүлнэ гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа гишүүдэд зодуулсан гэх мэдээллийн талаар МАХН-ын зарим гишүүн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар О.Баасанхүү гишүүн Дээд шүүхийн танхимд МАХН-ын гишүүд Э.Эрдэнэжамъяан, н.Булганбаяр нарт зодуулсан нь үнэн бөгөөд маргааш буюу тавдугаар сарын 22-ны өдөр БНСУ-д эмчлүүлэхээр явах гэж буй талаар мэдээлэв. 

МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн хэлэхдээ "Өнгөрөгч арванхоёрдугаар сард МАХН их чуулганаа хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө шинэчилж, намын даргаа шинээр сонгосон. Үүний дараа Н.Энхбаяр тэргүүтэй хэсэг бүлэг хүн дахин хуралдаж, гаргасан шийдвэрээ Дээд шүүхэд бүртгүүлэх гэж оролдсон. Өнгөрсөн долоо хоногт Дээд шүүх хүсэлтийг нь хоёр дахь удаагаа хэлэлцээд бүртгэх боломжгүй хэмээн шийдвэрлэсэн. Харин энэхүү шүүх хурлын үеэр дарга хэмээх хүмүүс УИХ-ын гишүүн О.Баасанхүү рүү дайрч давшилж, хэл амаар доромжлон улмаар зодож, Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй дархан эрхэд нь халдсан. Ийнхүү О.Баасанхүү гишүүн хүнд гэмтэл авч, эмчийн зөвлөснөөр БНСУ руу явж эмчлүүлэхээр болсон. 

Иймд МАХН-ын жирийн гишүүд, дэмжигчид бид уг бусармаг үйл явдлыг эсэргүүцэж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна" хэмээсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай