Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа

5 дугаар сарын 21-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 141 дахь өдөр бөгөөд он дуусахад 224 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 7, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2409.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.40, юань 379.20, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.30 цагт Монгол Нюьс мэдээллийн төвд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  2. Хэрэглэгчийн Төлөө Газар нь 11.00 цагт өөрийн байрандаа (Засгийн газрын 11-р байрны 9 давхар, 905 тоот) иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажил, зарим онцлох ажлуудаар хэвлэлийн хурлыг хийнэ.
  3. 09.00 цагт Өргөө амаржих газрын хурлын танхимд  “Эх баригчдын эмнэл зүйн яаралтай тусламжийн ур чадварыг сайжруулах” сургалтын нээлт  болно.
  4. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 Иргэн Д.Лхагвадорж Төрийн албыг төрлийн алба, төсвийн мөнгийг хувьдаа завшигч СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын талаар мэдээлэл хийнэ.
  5. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагт Хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардсан Гэр хорооллын иргэдийн майхантай суултыг хүч хэрэглэн албадан тараасан асуудлаар Гэр хороолол хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр Чили улсад Усан цэргийн өдөр тохиож байна.
  2. 1989 оны энэ өдөр Шинэ Зеландын жүжигчин, дуучин Emily Robins мэндэлжээ.
  3. 2012 онд Бүгд Найрамдах Йемен Улсын нийслэл Сана хотод нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 120 гаруй хүн амь насаа алджээ.
  4. 2011 онд АНУ-ын Радио нэвтрүүлэгч Harold Camping уг өдрөөс таван сарын дараа дэлхийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөж байжээ.
  5. 1998 онд Майамид нэгэн халдагч үр хөндөлтийн таван эмнэлэгт тосны хүчил асгаж, их хэмжээний хохирол учруулж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай