Ханхүү Харри хүртэл сохор болзоонд явж, хайраа олсон

Сохор болзоонд таныг хүлээж байх хүн хэн ч байж болно. Урмыг тань хугалсан нэгэн эсвэл үнэхээр ханхүү, гүнж, заяаны хань тань төөрөг  байвал зогсож байдаг. Тэгэхээр сонирхолтой бас эрсдэлтэй байгаа биз. Ханхүү Харри ч мөн энэ л замаар хайраа олсон түүхтэй. Хангалуун, сурвалжит гаралтай ханхүүд хүн бүр л эелдэг сайхан ханддаг ч нэг л өөр зүйл түүнд үгүйлэгдээд байсан хэрэг. Тэрээр аз туршсан алхам хийхээр шийдэж сохор болзоонд явснаар одоогийн хайраа олсон бөгөөд тэд өнөөдөр хуримаа хийж байна. Энэ хүн бол олон нийтэд загвар өмсөгч, жүжигчин, загвар зохион бүтээгч, элчин сайдын яамны ажилтнаас гадна хүмүүнлэгийн агуу үйлстэн гэдгээрээ алдартай Меган Маркл юм.  Хамгийн хачирхалтай нь тэд анх учрахдаа нэг нэгнээ хэн гэдгийг огт мэдэхгүй байсан гэдэг. Энэ нь тэдний харилцааг улам л оньсого шиг болгож байсан бөгөөд тэдний статус, өнгөрсөн амьдралаас нь үл хамааран нэг нэгэндээ татагдаж байлаа. Тэдний дотно харилцаатай болж байгааг  Их Британийн хатан хаан Элизавета II мэдээд эхэндээ хүлээн зөвшөөрч чадаагүй юм. Учир нь Меган Марклын хувьд өмнө нь нөхөртэй байж байгаад салсан. Хатан хааны үзэж байснаар түүнийг  язгууртны хүрээлэлд оруулахад хангалттай цэвэрхэн СV-тэй санагдаагүй ч тэдний хайр дурлал хүчтэй байсан тул ач хүүдээ удаан хатуурхаж чадаагүй биз.   

Өнөөдөр тэд Виндзорийн шилтгээн дэхь Гэгээн Жоржийн сүмд хуримлаж, Хунтайж Харри, Меган Маркл нар бие биеэ үүрд мөнх хайрлахаа амлалаа. Энэ үеэр Хунтайж Харригийн сэтгэл хөдөлж, нулимсаа арчиж байснаас үзэхэд үнэхээр тэр хүсэн хүлээж байсан эмэгтэйгээ олсон бололтой. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай