Шинэ нисэх онгоцны буудал хүртэл тавих төмөр замын төслийн талаар хэлэлцжээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Японы Ардын дипломатын нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч ноён Наохико Итог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, шинэ нисэх онгоцны буудал хүртэл тавих төмөр замын төслийн талаар ярилцжээ.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Японы Ардын дипломатын нийгэмлэгээс Япон-Монголын соёл эдийн засгийн харилцааны асуудал эрхэлсэн хорооны зөвлөх, Нагояа их сургуулийн профессор, Элчин сайд асан Такуо Кидокоро, Ай Пи Партнер ХХК-ийн захирал Шүйчи Инүма нар байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай