“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно

Жил бүрийн Номын баярын үеэр номын сангаа арвижуулах хамгийн тохиромжтой үе.  Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах “Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны өдөр 09:00-17:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсэгтэй номоо хямдруулан авч болох нь ээ.  "Шилдэг ном", “Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, ”Импати ХХК”, ”Books in English”, “Болор судар” хэвлэлийн газруудын зэрэг асраас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л газрууд оролцож байгаа ажээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай