Хунтайж Харри, Меган Маркл нарт зориулсан марк гаргав

Хунтайж Харри, Меган Маркл нарын хуримд зориулсан маркийг Их Британийн Хатан хааны шуудангаас гаргасныг “Daily express” сонин мэдээллээ. Алдарт гэрэл зурагчин Алексий Любомирскийн авсан гэрэл зургаас бүтсэн шуудангийн дөрвөн марк 4.44 фунт стерлинг буюу зургаан ам.долларын үнэтэй.

Гэрлэх ёслол болох энэ бямба гаригт тэдгээр марк худалдаанд гарах аж. Зураг дээр Меган “Ralph & Russo” компанийн даашинз өмсчээ. Энэ компани сүйт бүсгүйн даашинзыг 135 мянган ам.доллароор урлаж буй тухай хэвлэлүүд мэдээлсэн байна. Шуудангийн маркийг Харри, Меган хоёр болон Их Британийн хатан хаан II Элизабет сайшаасан гэнэ. Үүнээс өмнө тэднийг таван фунт стерлингийн зоосон мөнгөн дээр дүрсэлсэн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай