Оюутан залуус их бүтээн байгуулалттай танилцав

Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс оюутан залуусыг "Тавантолгой" ХК-ийн бүтээн байгуулалттай танилцууллаа. Уг танилцах аялалд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас 2, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс 22, Монголын залуучуудын холбооны гүйцэтгэх хорооноос 5, Дүүргийн ЗХ 7, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 3, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2, "Mongolian nomadic art"-2, Төмөр замын депо-с 5 нийт 52 хүн хамрагдсан байна. 

Аялалын баг хамт олон, оюутан залуусыг "Тавантолгой" ХК компанийн удирдлагууд хүлээн авч, уурхайн үүсэл хөгжлийн талаар лекци зохион байгуулж, үйл ажиллагаатайгаа танилцуулсан юм. Мөн тус компанийнхан болон аялалд хамрагдсан оюутан залуусын дунд хөгжөөнт тоглоом, сагсан бөмбөг, гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулжээ. Аялалын төгсгөлд “Mongolian Nomadic art”-ын залуучууд язгуур урлагийн тоглолтыг уурхайн ажилчдад зориулж тоглосон нь аялалын хамгийн сонирхолтой хэсэг байсан талаар зохион байгуулагчид дурдав. 

Дашрамд дурдахад, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс "Бүтээн байгуулалттай танилцах" аялалыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү аялал нь залуучуудын ажилгүйдлийг бууруулах, хөдөө орон нутагт, бүтээн байгуулалтын салбарт ажиллахыг залуучуудад уриалах, үндэсний хэмжээнд баригдаж буй их бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтэд таниулах зорилгоор “Оюутолгой-100 залуу”, “Их майдар-100 залуу”, “ХӨТӨЛ ЦЕМЕНТ-50 залуу” зэрэг үндэсний томоохон үйлдвэр, бүтээн байгуулалттай танилцах аялалыг амжилттай зохион байгуулжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай