Мөнгөтэй хүнд үйлчилддэггүй газар АВТОБУС

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжсэнээс хойш нэг  жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ нэг жилийн хугацаанд Нийтийн тээврийн сарын орлого 1,4 тэрбумаар нэмэгдсэн гэх судалгаа бий. Картаа цэнэглээгүй үедээ сурсан дадлаараа 500 төгрөг бариад гүйдэг зорчигчид цөөнгүй. Миний мэдэх хэд хэдэн хүн карт ч аваагүй, авахгүй гэж явдаг.  Жолоочид нууцаар өгч, нөгөө нь бушуухан шиг аваад хаашаа ч юм бэ далд хийдэг үзэгдэл олны нүдэнд илхэн. Жолоочид мөнгө "идээд, идээд" нийтийн тээврийн ашиг орлого нь сард 1,4 тэрбум төгрөг өссөн гэдэг итгэмээргүй. Хэдий 500 төгрөгөөр яригдах шалдир булдар хэрэг мэт боловч олны мөнгө нийлээд хэдэн тэрбумаар яригдах боломжтой гэдгийг үүнээс харж болно. Харин чимхээд мөнгөө авдаг байсан кондукторууд маань чимээгүйхэн халааслаад байдаг байсан юм биш байгаа гэх хардлага төрүүлж байгаа юм. Эсвэл өөр хүчин зүйл байна уу?

Нийслэлийн тээврийн газар өмнө нь кондуктар байсан ажилчдаа үе үе карт шалгагчаар автобусны буудал дээр зогсоодог. Энэ долоо хоногоос бүр ч эрчимжсэн харагдана. Тэдний өөрчлөгдсөн зүйл гэвэл  "мөнгөгүй бол гар" гэдэг байсан эрхмүүд маань "мөнгөтэй бол гар" гэдэг болжээ. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай