Допингийн их эмч Д.Сарангэрэл: Бөхчүүд допинг хэрэглэсэн булхайгаа бидэнд тохож байна

Монголын Допингийн эсрэг төвөөс тус байгууллагын үйл ажиллагааны талаар үндэслэлгүй мэдээлэл цацаж байгаа талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэв. Допинг нь спортын амин сүнс болсон шударга өрсөлдөөнийг үгүй хийж тамирчдын амь нас эрүүл мэнд, үр удамд ноцтой хохирол учруулдаг учраас дэлхий нийтээр спортод допингийг хориглодог. Тиймээс Монголын Допингийн төв  энэ хууль стандартыг хэрэгжүүлж, тайлангаа жил бүр Төв Азийн Бүсийн Допингийн Эсрэг байгууллага болон ДДЭТ-т тайлагнадаг Олон Улсын харьяа байгууллага юм гэдгээ тус хурлын үеэр мэдэгдлээ. 

 Допингийн төвийн их эмч Д.Энхсаран мэдэгдэхдээ "Манай төв  ямар нэг спортын холбоо, хувь хүнээс хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жилд л гэхэд 20 гаруй төрлийн спортын тамирчдаас нийт 270 гаруй тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээ авч ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн лабораторид илгээж шинжлүүлсэн. Гэтэл  Допингийн шинжилгээний дээжийг сольж болдог мэтээр Shuud.mn, Ikon.mn, Chuhal.mn сайтууд дээр ямар ч үндэслэлгүй мэдээлэл цацаж манай байгууллагын нэр төрд ноцтой халдлаа. Үүний цаад учир нь өөрсдийнхөө хууль бус үйлдлийг бусдад тохохыг оролддог муу зуршил манай үндэстний бөхийн зарим хүмүүст бий болсныг харуулж байна.  Бидний нэр төрд халдсан дээрх мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай