Шилмүүст моддын титэм угааж байна

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4000 гаруй том оврын шилмүүст моддыг шилжүүлэн тарьж агротехнологийн дагуу арчилгаа усалгааг сүүлийн гурван жил тогтмол хийж байна.

Моддын хувьд өвлийн улиралд утаа тортог, хаврын улиралд тоос тоосонцорт дарагдаж бөглөрсөн байдаг тул +10 градусын усаар жил бүрийн 5 дугаар сард угааж, цэвэрлэдэг уламжлалтай. Учир нь хүйтэн усаар угаалт хийх нь цочрол өгч модны хатгаа авах эрсдэлтэй тул усыг нэг өдөр хонуулан бүлээсгэж орчны температуртай ижил болгож бэлтгэдэг. Энэ нь шилмүүст модны амсрын эрхтэнг цэвэрлэх, мөчир салаанд чийг өгөх, ургалтыг дэмжих олон талын ач холбогдолтой бөгөөд титэм угаах ажил нь долоо хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Мөн энэ жил гоёлын олон төрлийн моддоор 12 байршилд төгөл байгуулаад байна гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай