Зэвсэгт хүчний ангиудын ерөнхий санхүүч нар их хэмжээний мөнгө завшсан гэв үү

Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий санхүүч А.Сувданчимэг, 065 дугаар ангийн мөн албаны дарга Т.Байгалмаа зэрэг хэд хэдэн ангийн дээрх албан тушаалыг хашдаг хүмүүс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй үйлдэл нь илэрчээ. ЗХЖШ, БХЯ-ны эх сурвалжуудаас авсан мэдээллээр дээрх ангиудын Санхүүгийн албаны дарга нар нь хамгийн багадаа тус бүр нь 300 гаруй сая төгрөг ямар нэг байдлаар шамшигдуулсан гэнэ.

Шатахууны зардлынх нь мөнгөнөөс завших, цалингийн сангийн мөнгийг нэмэгдүүлж авах гэх зэрэг арга хэрэглэж байсан сурагтай. Чухам хэдий хэмжээний хөрөнгө завшсаныг нарийвчлан тогтоогоогүй, энэ асуудалтай холбогдуулж Санхүүгийн албаны дарга нарыг чөлөөлснөөс гадна ангиудын захирагч нарыг өөрчлөхөөр болсон гэх мэдээллэл өглөө.

Өөр нэг эх сурвалж “Ангийн захирагч нэгдүгээр гарын үсэг зурсны дараа Санхүүгийн албаны дарга тэнд бичигдсэн мөнгөн дүнгийн оронг засаж завшдаг байсан бололтой. Нэр холбогдсон хүмүүсийн нэг нь Тод манлай уяачийн охин, 10 гаруй жил энэ албан тушаалыг хашиж байгаа. Харин 065 дугаар ангийн Санхүүгийн албаны даргын хууль бус үйлдэл нэлээд олон жилийн өмнөөс яригдсан ч хариуцлага тооцдоггүй байсан нь “олон хавар нэгэндээ гэдгийн үлгэр” боллоо” гэсэн юм.

Зэвсэгт хүчний ангиудын Санхүүгийн албаны дарга нар алба хаагчдынхаа цалингаас завшсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэлээд гарах болсон. Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга нь 128 сая төгрөг завшсан хэрэгт холбогдон 2015 оны намраас шалгуулсан ч хэрэг тэгсхийгээд замхарсан билээ.

Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарынхан “Ийм явдал удаа дараа гарч буйг ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат тэргүүтэй тус албаныхан ажлаа хариуцлагагүй хийсэнтэй холбоотой” хэмээн үзэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (45)

Илгээх

Энэ тухай