С.Баяр, Ч.Сайханбилэг нар шүүхэд хүсэлт гаргасныг хүлээн авсангүй

С.Баяр, Ч.Сайханбилэг нар шүүхэд хүсэлт гаргасныг хүлээн авсангүй

“Оюутолгой” төслийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэрэгт шалгуулж буй Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар хүсэлт гаргажээ.

Тэд хүсэлтдээ хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөх талаар тусгасан аж. Харин шүүх тэдний гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Дээрх гурван хүнийг тавдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах захирамж гаргасан ч түүнийгээ батламжилж гарын үсэг зураагүй нь шүүгчийн захирамжийг өөрчлөх үндэслэл болсон юм билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай