Өнөөдөр "Цусны даралттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан ҮНЭГҮЙ үзлэг хийнэ

"Цусны даралттай тэмцэх өдөр" өнөөдөр тохиож байна.   Энэ жилийн хувьд  “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд  “130/80” өдөрлөгөөр үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийнэ.

Дэлхийн төдийгүй Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэлттэй шууд холбоотой. Манай улс 100 000 хүн амд огдох тархины цус харвалтын тохиолдлоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй нь дэлхийн дунджаас даруй дөрөв дахин их байгаа юм. 

Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар төслийн удирдагч Т.Хулан мэдээллэхдээ " Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сантай хамтарч энэ жилийн "Цусны даралттай тэмцэх өдөр"-ийг Сүхбаатарын талбайд энэ сарын 17-ны 11 цагаас тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өдөрлөгийн үеэр  дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношилгоо үзүүлдэг Интермед, Улаанбаатар Сонгдо, Грандмед, Мөнгөнгүүр, Номун зэрэг эмнэлгүүд  жишиг өрхийн эмнэлгүүд хамтран иргэдэд эрүүл мэдийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хүргэнэ. 

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах ажлууд:

Зүрх судасны эмчийн үзлэг
Цусны даралт, тосгуурын чичиргээг хэмжих багажийн оношилгоо
Зүрх судасны эрсдлийг үнэлэх, түүнийг бууруулах зөвлөмж
Эрүүл хооллолтын зөвлөгөө 
Дасгал хөдөлгөөн ба зүрх судасны өвчлөл сэдэвт зөвлөгөө болно. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай