ФОТО: Хуучны хөгжмийн зэмсгүүдийг дэлгэлээ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр “Музейн сан хөмрөгөөс: Хөгжмийн зэмсгүүд” үзэсгэлэнгийн нээлт боллоо. 

Жил бүр  тус музейгээс "Музей арвин их сан хөмрөгөөс" цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн хувьд  “Арван хангал” цувралын хүрээнд “Догшидын аврал” тав дахь үзэсгэлэн үүдээ нээж байсан юм. Уг үзэсгэлэнгээр  музейн сан хөмрөгөөс өмнө нь олны хүртээл болгож байгаагүй 19 дүгээр зуунд холбогдох 100 гаруй бүтээлийг үзэгч, судлаачдад дэлгэлээ. 

Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 06-н хүртэл гарна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай