Дэлхийд өрсөлдөх монгол брэндийг тодруулна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох юм.

 Энэ талаар өнөөдөр МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Эрдэнэсайхан нар мэдээлэл хийлээ.

МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа “Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй ААН оролцож байна. Ихэвчлэн ЖДҮ, бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдхүүнээрээ оролцоно. Мөн БНСУ Бүгд найрамдах Унгар Улс, Гонгонк, Макао, Тайвань зэрэг улсуудаас ААН-үүд гоо сайхан, үнэт эдлэл, цахилгаан бараа, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр бид дэлхийд өрсөлдөх Монгол брендийг тодруулах томоохон зорилго тавьж байна” хэмээлээ.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр “Улаанбаатар хотод 5500 гаруй үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Үүний 70 гаруй хувь нь 1-5 ажилтантай ЖДҮ эрхлэгчид. Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчидтэй хамтраад үйлдвэрлэгчиддээ тодорхой шалгуур тавьж, олон нийтэд танилцуулах боломжтой гэсэн бүтээгдэхүүнийг оролцуулж байгаа. Нийслэлчүүддээ энэ үзэсгэлэнд өргөнөөр оролцож жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжээрэй гэж хэлмээр байна” хэмээв

14 номинациар бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулан Үзэсгэлэнгийн нэрэмжит цом, өргөмжлөл болон зохион байгуулагч гурван байгууллагын шагналаар шагнан урамшуулдаг онцлогтой. Үзэсгэлэнд оролцсон бүтээгдэхүүнийг дараах номинациудаар шалгаруулж, шилдэгүүдийг тодруулах юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч, гар урлаач, дотоодын хүнсний үйлдвэрүүд шинэ төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, амталгаат худалдаагаар үйлчлэхээс гадна БНСУ-аас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр оролцох юм. Мөн БНУнгар улсын Худалдааны төлөөлөгчийн газар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Тайвань болон Хонгконгын бизнес эрхлэгчид, Пакистан улсаас хагас үнэт чулуун эдлэл борлуулагч зэрэг 90 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилж хэрэглэгчдэд хандсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай