ЦЕГ: Төгсөлтийн баяраа АРХИГҮЙ тэмдэглэ, эс бөгөөс баяр болохгүй

Их дээд, ЕБС-ийн сургуулийн удирдлагууд, багш, эрдмийн баяраа тэмдэглэж буй оюутан, сурагчдад  эрдмийн баяраа архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг ЦЕГ уриалж байна.

Төгсөлтийн баяртай холбогдуулан сурагчдаас мөнгө хураах, аялал, зугаал хийх, бэлэг өгөх арга хэмжээг бүрэн хориглосон Хотын дарга болон БСШУС-ын сайдын тушаал гарсан. 

Эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас уриалахдаа: 

  • ЕБС, МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудын төгсөлтийн үйл ажиллагааг боловсролын баримт бичиг гардуулах, суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах “Эрдмийн баяр”-ын өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх;
  • “Эрдмийн баяр”-ын өдөрлөгийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх,
  • Оюутан, сурагчдаас аливаа төлбөр, хураамж, хандив авах, оюутан, сурагч, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татахгүй байх,
  • Оюутан, сурагчдыг хамруулан амралт, зугаалгын арга хэмжээг зохион байгуулахгүй байх зэрэг уриалга багтжээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай