“Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. 

Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Жайка олон улсын байгууллагын хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран Даланзадгад хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулах юм. 

Тус төлөвлөгөөг аймаг, сумын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай