Цэргийн сургуулилалтаа зогсоохгүй бол Ким Жон Ун уулзалтаа цуцална

Ирэх сард болохоор төлөвлөгдсөн Хойд Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй гэж Хойд Солонгосын засгийн газар мэдээллэснийг Ёнхап агентлаг өчигдөр мэдээллээ. Учир нь АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт үргэлжилсээр байгаа нь хардлага дагуулж байгаа гэнэ. 

Улмаар өнөөдөр хоёр Солонгосын талууд хилийн Панмунжом тосгонд ээлжит хэлэлцээр хийх байсан ч Хойд Солонгосын тал дээрх шалтгааны улмаас цуцалсан.

Хамтарсан цэргийн сургуулилалт нь тавдугаар сарын 11-нд эхэлсэн бөгөөд хоёр долоо хоног үргэлжлэх юм. Уг ажиллагаа жил бүр зохион байгуулагддаг ба АНУ, Өмнөд Солонгосын байлдааны нисэх онгоцнууд, 1500 орчим агаарын хүчний цэрэг оролцдог ажээ.

Дээрх мэдэгдэлийн хариуд Пентагоны хэвлэлийн төлөөлөгч одоогоор цэргийн ажиллагааг зогсоох төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдсэн байна. АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Хидер Науэрт “Бидэнд одоогоор мэдээлэл алга. Шалгах хэрэгтэй” гэв. Цагаан ордны төлөөлөгч мөн энэ талаар  “Хойд Солонгосын тал яг ямар мэдэгдэл гаргасныг шалгаад холбоотнуудтайгаа ярилцах болно” гэв.

 

Эх сурвалж: http://www.politico.com

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай