Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараанд хийсэн шалгалын талаар мэдээлнэ

5 дугаар сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 136 дахь өдөр бөгөөд он дуусахад 229 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 1, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2405.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.40, юань 379.30, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 14.00 цагт Хорол коллекшн гутлын үйлдвэрийн үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү танилцана.
  2. 09:00-10:00 цагийн хооронд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьeэгийн тасагт ажиллана.
  3. НЦГ-ын 108 тоотод 11:00 цагаас “Эрдмийн баяр” арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.
  4. Зохиогч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн "Гадаад Орнуудын Үндсэн хуулийн эрх зүй: харьцуулсан судалгаа" номын нээлт нь 2018 оны 05-р сарын 16-нд МУИС-ийн Төв номын сангийн (шинэ) 502 тоот танхимд 15:00 цагт болно. 
  5. “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгааны тайлан илтгэл”-ийг нийтэд танилцуулах ажлыг 09:30-15:30 цагийн хооронд “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд зохион байгуулна.
  6. 10.30 цагаас НМХГ-ын хурлын танхимд он гарснаас хойш гүний гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийнэ. 
  7. “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д эхэлнэ. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Сүмогийн 55 дахь ёкозүна Китаноүми Тошимицү 1953 оны энэ өдөр мэндэлж байжээ.
  2. Өнөөдөр бол Малайзын Багш нарын баярын өдөр.
  3. 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт дуучин, "Dream high" киноны гол дүрийн жүжигчдийн нэг IU мэндэлжээ.
  4. Мөн Америкийн жүжигчин, модель Меган Фокс мэндэлжээ.
  5. 1877 онд Франц улсад улс төрийн хямрал нүүрлэж байжээ.
  6. 1929 онд Холливудад анх удаагаа Academy Awards болж байжээ.
  7. 1975 онд Junko Tabei Эверест Оргилд гарсан анхны эмэгтэй уулчин болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай