Хоймор нутгаас мэндэлсэн гурван аваргын нэрэмжит барилдаан болно

Хөвсгөл аймгаас мэндэлсэн гурван аварга болох Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин нар гурвуулаа Цагаан-Үүр сумын Уйлган голын хөвөөнд төрсөн нь яахын аргагүй ховор тохиолдол.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Дамдин улсын наадамд таван жил дараалан түрүүлсэн давтахад бэрх амжилтын эзэн.

Хөвсгөл аймгийн ууган аварга Ж.Цэвээнравдан Төрийн наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, 12 удаа шөвгөрсөн цагийг эзэлсэн хүчтэн байсан бол Ч.Бээжин  1961 оны улсын наадамд үзүүрлэн арслан, 1970 онд түрүүлж аварга цол хүртсэн юм.

“Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Хөвсгөл хөгжил” сангаас санаачлан хоймор нутгаас мэндэлсэн гурван аваргынхаа нэрэмжит барилдааныг зохион байгуулахаар товлосон ч МҮХБ-ныхныг тойрсон маргааны улмаас түр хойшлоод байсан юм. Ойрд бөхийн барилдаан үзэж, хорхойгоо дараагүй бөхийн хорхойтнууддаа баяртай мэдээ дуулгахад Хөвсгөл аймгийнхан гурван аваргынхаа нэрэмжит улс, аймгийн алдар, цолтой 128 бөхийн барилдааныг энэ сарын 20-нд 14.00 цагаас Спортын төв ордонд зохиохоор болжээ. Барилдах бөхчүүдийг энэ сарын 18-19-нд 10-17 цагийн хоооронд цахимаар бүртгэх аж.

Уншигч та бүхэн Хоймор нутгаас мэндэлсэн анхны, Ардын хувьсгалаас хойших долоо дахь аварга Ж.Цэвээнравдан аваргын тухай дурсамжийг ЭНД дарж уншина уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай