Спортын мастер хөлбөмбөгчид 15 настнуудтай нөхөрсөг тоглож ялагдал хүлээв

 Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн хөлбөмбөгийн ногоон талбайд “UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. 

Нээлтийн үеэр 40-50 насны хөлбөмбөгийн спортын мастер, хүндэт зочдоос бүрдсэн “Аз жаргалтай Улаанбаатар” баг “Дуулиан-2020” тэмцээний 15 настнуудын шилдгүүдээс бүрдсэн “Дуулиан-2020” багтай нөхөрсөг тоглон, 0:3 харьцаатайгаар “Дуулиан-2020” өсвөрийн хөлбөмбөгчид хожлоо. Ахмад тоглогчид хэдий хурд хүч буураагүй ч залуу үедээ дэм өгөх үүднээс ийн ялагдал хүлээв. 

Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн тамирчдаас ДАШТ үзэх АЗТАН-аар “MCS Coca Cola” багийн хаалгач н.Очирпүрэв азтанаар тодрон, ОХУ-ын Санкт Петрбург хотноо 2018 оны 06 сарын 19-ний өдөр болох ОХУ-Египетийн тоглолтыг үзэх азтан боллоо. Тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, “Эрчим клуб”-ын хөлбөмбөгийн ногоон талбай дээр үргэлжилнэ. 

Эх сурвалж:  Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай