Хэвлэлийнхэнд БАЙНГА ханддаг эрхмүүд

Х.Бат-Ялалт

  • ИЗН-аас нэр дэвшигч Х.Бат-Ялалт
  • Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
  • Хуульч Бат-Ялалт
  • Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт
  • Хүсэл зоригоо нэгтгэе үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт 
  • 50 сая шантаач 
  • Ц.Нямдоржийн дайсан Х.Бат-Ялалт

М.Нарантуяа

  • Сонгуульд нэр дэвшигч М.Нарантуяа
  • Зөгийчдийн нийгэмлэгийн зөвлөх М.Нарантуяа
  • Дуучин Нарантуяа
  • Жүжигчин Нарантуяа
  • Хөтлөгч Нарантуяа
  • Make up artist Нарантуяа
  • Ганц бие ээжүүдийн төлөөлөл Нарантуяа

Аль ч цаг үед олны анхаарлын төвөөс гадуур үлддэггүй,  хэд хэдэн эрхэм бий. Тэдний төлөөлөл бол Х.Бат-Ялалт, М.Нарантуяа нар юм. Үндсэн мэргэжил нь яг юу билээ гэж бодоход хүргэдэг эдгээр эрхмүүд дуулиан шуугиан тарьж чаддагаараа зартай. Хэвлэлийн хурлын "Ангууч" ч гэх хэлж болохоор эдгээр эрхмүүд хурлаас хуралд статус харин ч нэг хөрвөж өгнө. 

Тэдний хийж бүтээж байгаа бүхнийг зөв буруу гэж шүүх гэсэнгүй. Гэхдээ тэд дуу хоолойгоо ямар нэг аргаар олонд хүргэхгүй л бол тайван сууж чаддаггүй бололтой. 

Сүүлд л гэхэд М.Нарантуяа “Монголын зөгийчдийн нийгэмлэг”-т зөвлөхөөр ажиллаж байгаа талаараа хэвлэлийн хурал хийсэн. Урлаг, улс төр, бизнес гээд салбар бүрт хүчээ сорьж яваа дуучин бүсгүй маань зөгийчдийн нийгэмлэгт зөвлөж байгаа нь олны сонирхлыг их л татаж байгаа аж. 

Харин Х.Бат-Ялалт хамгийн сүүлд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаж хэвлэлд мэдээлэл хийсэн. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай