Тэргүүний татвар төлөгчид Боулингоор өрсөлдөж аваргаа тодрууллаа

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс тэргүүний татвар төлөгчдийнхөө дунд "Боулингийн аварга" шалгаруулах тэмцээн зохион байгуулж өчигдөр аваргаа тодрууллаа. Гурван сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд нийт 12 баг оролцож авхаалж самбаагаа сорилоо. 

Уг тэмцээн нь Татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулж, хамтын ажиллагааг бүхий л шатанд идэвхжүүлэх ач холбогдолтой гэдгийг тус хэлтсийн дарга Ц.Сайнбуян тодотголоо. 

Тэмцээн хоёр үе шаттай явагдаж эхний дөрвөн байрыг шагнан урамшуулсан. 

Тэмцээний тэргүүн байранд 708 оноогоор Петровис ХХК-ий ажилчид тодорлоо. Энэхүү баг хоёр ч лигийн тамирчинтай бөгөөд тэмцээний турш шилдэг нь гэдгээ  харуулж чадсан.  Багийн гишүүн Э.Индра нь 139 оноогоор эмэгтэйчүүд дундаа өндөр онооны эзэн болсон нь гурав дахь жилдээ энэхүү шагналыг хүртэж байгаа юм. 

Хоёрдугаар байранд "Өнөөдөр" сонины баг хамт олон тодорч, хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан. Энэхүү баг өнгөрсөн жилийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан туршлагатай. 

Тус багийн тамирчин Э.Харцага нь 224 оноогоор хамгийн өндөр онооны эзэн болсон. 

 

Харин гутгаар байранд Clean Energy компаний баг хамт олон тодорсон бөгөөд онооны зөрүү ялагч багуудтай тун ойрхон байсан. 

Долоо дахь жилдээ болж буй уг тэмцээн Park Bowling төв дээр болж цар хүрээ нь жил ирэх тусам өргөжсөөр байна. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай