БОЛОМЖ: Гадаадад сурах уу эсвэл Монголдоо сурах уу?

Гадаадад өндөр боловсрол эзэмшихийг хүсэхгүй хэн байх вэ. Гэхдээ хүсвэл хясна гэгчээр хөрөнгө санхүү, хэлний мэдлэг асуудал үүсгэнэ. Ямар нэгэн тэтгэлэгт хамрагдахгүйгээр өөрөө төлбөрөө төлж сурна гэвэл  бүр ч хэцүү. Хэдийгээр дэлхийн аль ч улс тухайн оронд суралцаж буй гадаадын оюутнуудад хөдөлмөр эрхлэх боломж олгодог ч цагийн хязгаарлалтай байдаг нь нууц биш. Мөн сургалтын төлбөрөөс гадна тухайн оронд амьдрах өртөг нэмэгдэнэ. Ингээд сурахаар тооцоолж байсан цөөн хэдэн төгрөг чинь талийж өгөх вий. Иймд гадаадад суралцахаар төлөвлөж буй хүмүүстээ оюутнуудын хамгийн их очихыг хүсдэг орнуудын ерөнхий мэдээллийг танилцуулья.

Өөрийн зардлаар суралцахаар болвол таны халааснаас хэдий орчим төгрөг гарах вэ?

АНУ-д жил бүр дэлхийд тэргүүлэгч чиглэлээр суралцахаар 700-800 мянга орчим гадаад оюутнууд ирдэг гэнэ. Гэвч тухайн улс нь сургалтын төлбөр болон амьдрах өртгийн хувьд хамгийн үнэтэй орнуудын нэгт тооцогддог. Судалгаагаар эцэг эхчүүд дунджаар хүүхдийнхээ боловсролд жилд 58.464 ам.доллар зориулдаг гэнэ.

Тухайлбал, АНУ-ын ихэнх бакалаврын түвшний төлбөр нь ойролцоогоор 25.620 ам.доллар байдаг. Хот, сургуулийн зэрэглэл, хөтөлбөрөөс хамааран сургалтын төлбөрүүд янз бүр байна.

АНУ-ын бакалаврын сургалтын жилийн дундаж төлбөр нь 25,000 орчим ам.доллар байна. Харин магистрын хөтөлбөрийн хувьд жилд дунджаар 25.000-30.000 ам.долларыг зарцуулна гэж тооцох хэрэгтэй.

Амьдрах зардал

Амьдрах зардлын хувьд янз бүр байна. Жилийн 6000 ам.доллараас эхлээд 20.000 ам.доллар байж болно.

Австрали

Австрали улс нь гадаад оюутнуудын зорьж очин суралцдаг хамгийн түгээмэл орнуудын нэг. 2017 оны гуравдугаар сарын байдлаар ойролцоогоор  480.000 гаруй гадаад оюутан суралцсан гэх тоон мэдээлэл байна. Гэсэн хэдий ч Австрали улс нь хамгийн өртөг өндөртэй улсуудын нэг учраас оюутны жилийн амьдрах зардал нь дангаараа дунджаар 19.830 австрали доллар буюу 15.820 ам.доллар байдаг. Сургалтын төлбөрийн хувьд суралцах хот болон хөтөлбөрөөсөө хамааран өөр өөр байдаг аж.

Харин бакалаврын хөтөлбөрийн төлбөр дунджаар 23.400 доллар, магистрынх 16.000-29.600 ам.доллар, докторынх нь 11.200-37.000 ам.доллар байна.

Амьдрах зардал

Австралийн цагаачлал, хил хамгааллийн алба танаас хамгийн багадаа жилд амьдрах зардалдаа ойролцоогоор 15.820 ам.доллар зарцуулж чадах баталгаа суудаг. Гэр бүлийн хүнээ хамт авч яваа тохиолдолд нэмэлт 5.550 ам.доллар, хүүхэдтэй бол 2970 ам.доллар “нэхнэ”.

Долоо хоногийн хоол, хүнс болон гадуур хооллох зардал ойролцоогоор 63-220 ам.доллар байхад, зуух, цахилгаан 28-100 ам.доллар, утас интернэт 16-44 ам.доллар, нийтийн тээвэр 12-44 ам.доллар болж байгаа юм. Эдгээрийг нэгтгэвэл, дунджаар долоо хоногийн өртөг нь ойролцоогоор 247 ам.доллар болж байгаа юм.

“Монголдоо сураад Их Британийн зэргийг авах боломжтой байхад яагаад гадаад руу явна гэж?” 

Их Британи

Их Британид суралцах нь дээрх хоёр улсаас арай хямд тусна. Бакалавр түүнээс дээш түвшний сургалтын төлбөр нь 17.000-22.000 ам.доллар байх бөгөөд дунджаар оюутан жилд сургалтын төлбөртөө 20.000 ам.доллар зарцуулна хэмээн тооцно.

Сургалтын төлбөр дээр нэмэгдээд амьдрах зардлаа зайлшгүй тооцох ёстой. Сургуулийн дотуур байранд амьдрахаар шийдвэл, бүх зардал ороод долоо хоногийн 85-220 ам.доллар зарлагдана.

Хэрвээ өөрөө байр түрээслэн амьдрах хүсэлтэй бол ямар төрлийн байр, хаана гэдгээс хамаараад жилд дунджаар 16.000-20.500 ам.доллар халааснаас тань гарна. Үүнд: байрны төлбөр, хоол хүнс, ном дэвтэр, тээвэр багтсан болно. Эцэст нь, сургалтын төлбөрийг оролцуулаад нийт гарч болох зардал нь 33.000-42.500 ам.доллар юм.

Ажиллах боломж

Их Британид суралцаж байхдаа долоо хоногт 20 цаг хүртэл ажиллах боломжтой. Цагийн дундаж хөлс нь 10-12 ам.доллар байдаг. Сургуулиудад танд хагас цагийн ажил олж өгөхөд туслах кареер төвүүд байдаг бөгөөд тэдэнтэй сайтар хамтран ажиллах хэрэгтэй.

Тэтгэлгийн боломжууд

Улс бүр амжилттай элсэгчдэд зориулсан тэтгэлэг, хөнгөлөлтийн боломжуудыг санал болгодог. Австрали улсын хувьд тухайн орны Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэг гэж бий. Үүнд хамрагдах боломжтой тусгай улсууд байдаг бөгөөд өндөр шалгууртай. Australia Awards Endeavour Scholarships and Fellowships нь голдуу магистраас дээш түвшний хөтөлбөрүүдэд зориулагдсан. Тэтгэлгийн хэмжээ нь 18.500 австрали доллараас эхлээд 24.500 австрали доллар хүрдэг. АНУ-д сургуулиудаас тусгай тэтгэлгүүд, хөнгөлөлтүүдийг зарладаг. 2014/2015 оны хичээлийн жилд дөрвөн жилийн их сургуулийн оюутнуудын  86 хувь нь зарим төрлийн хөнгөлөлт, тэтгэлэг авсан гэсэн мэдээ байна. Их Британийн хувьд магистраас дээш хөтөлбөрт явж буй оюутнууд нь бакалаврынхаас тооны хувьд хавь илүү байдаг. Тэд амьдрах зардал, сургалтын төлбөрийг ерөнхийдөө бүрэн даадаггүй. Pond UK хамтрагч сургуулиуд цөөн хэдэн тэтгэлэг зарладаг бөгөөд тэдний хэмжээ нь 1.500-6.500 ам.доллар байна.

Ингээд тооцоод үзэхээр сургуульд горилогч та жилдээ ойролцоогоор 40-50 мянган ам.доллар төлөх ёстой болох бөгөөд суралцах хугацаандаа сургалтын төлбөртөө “санаа зовнисоор” байх юм. Харин энэ бүх стресснээс салгах үүрэгтэй сургууль монголд хэд хэд бий. Тухайлбал, БСШУЯ-ны 2016/2017 оны статистик мэдээгээр Монголд салбарлан үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын дөрвөн их сургууль байна.

  1. Г.В. Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн УБ дахь салбар сургууль (УБ, ОХУ)
  2. Дорнод Сибирийн Технологи, удирдлагын их сургуулийн УБ дахь салбар сургууль (ОХУ, УБ)
  3. Рафлес Интернэшнл Институт Улаанбаатар дахь салбар (Сингапур, УБ)

Эдгээр сургуулиас хичээл нь 100 хувь англи хэл дээр явагддаг бөгөөд Их Британийн боловсролын зэрэг өгдөг сургууль нь Рафлес Институт юм. Рафлес Боловсролын Корпораци нь Рафлес Институтыг Монголд 2005 онд нээсэн бөгөөд 2016 оноос Их Британийн бакалаврын боловсролыг эх орондоо суралцах боломжийг олгож эхэлсэн аж. Үүний нэгэн жишээ нь энэ оны гуравдугаар сарын 23-нд Шангри Ла Зочид буудлын Ballroom-д Рафлесийн төгсөгчид Бизнес менежмент болон Интерьер дизайны чиглэлээр Монголдоо суралцаад Их Британийн Нортумбриа Их Сургуулийн бакалаврын зэргийг тус тус гардан авах юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай