"Яг түүн шиг" шоу, "The VOICE" хоёр маргааш зэрэг гарна

А хувилбар- Яг түүн шиг

Б хувилбар The VOICE

Дуунд дуртай дуучин монголчууддаа зориулан Моngol HD телевиз олон улсын томоохон контент болох The VOICE шоуг албан ёсны эрхтэйгэээр бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн “Боловсрол” телевизийн "Яг түүн шиг” шоу гурав дахь жилдээ хүрэх гэж буй бөгөөд маргааш эхэлнэ. 

Эхлэх эхлэхдээ The Voice шоутай давхцан (шоуны 15-р хэсэг 19:30 эхэлнэ) маргааш 20 цагаас эхэлж байгаа нь үзэгчдийг сонголт хийлгэхэд хүргэж байна. 

Уг шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцох юм.

Яг түүн шиг шоунд оролцох 8 оролцогчтой танилцаарай: 

Загвар өмсөгч Ж.Энэрэл: “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр, “Asia’s new star model contest” тэмцээний II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний I байр, “Miss World Mongolia” тэмцээнд II байранд шалгарсан загвар өмсөгч. Тэрээр Иью-Йорк, Парис, Миланы загварын шоунд оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваа бүсгүй юм. Одоогоор “MandP London” агентлагт харьяалагдан ажиллаж байна.

Дуучин, ая зохиогч Б.Нацагдорж: МУГЖ дуучин Б. Сарантуяа, Т.Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Камертон, Киви хамтлаг, дуучин Ука, Б. Ангирмаа, А. Хишигдалай болон бусад уран бүтээлчдийн single дуунуудын аялгуу ба хөгжмийн найруулга дээр ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.

Жүжигчин О.Тэмүүжин: Эмоци продакшны О.Тэмүүжин үзэгчдэд хошин урлагийн олон дүрээр танигдсан. Тэр дундаа эмэгтэй хүний дүрийг чамгүй сайн бүтээдэг билээ.

Дуучин Г.Сүндэрмаа: “Sweetymotion” хамтлагийн дуучин тэрээр фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубт хичээллэх цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд гурван жил болж байгаа билээ.

Жүжигчин, дуучин М.Цэрэндолгор: СТА, жүжигчин Г.Ундармаагийн 2015 онд найруулж үзэгчдийн хүртээл болгосон “Тютю” уран сайхны киноны гол дүр Алимаагийн дүрийг бүтээж үзэгч олонд танигдсан.

Дуучин Ц.Тэмүүлэн:A-Sound хамтлагийн гоцлол дуучин тэрээр хамтлагт орохоосоо өмнө “1060” хамтлагийн дуучин байсан бөгөөд эмч мэргэжилтэй. Тэрээр “Forever” дууныхаа үгийг бичсөн бөгөөд өөрийн бие даасан ”Анидча”, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх Арга Билэг хамтлагтай хамтран ”Дээлт”, ”Дэв”, ”Монгол Наадам”, ”Агула” цомог, дуучин Чойжоотой хамтран ”Face in the Stars” цомог гаргасан.

Жүжигчин Ч.Очгэрэл: “Содура” киноны гол дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, дуучин түүний хувьд “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож улмаар “Мартагдашгүй намар” уран сайхны кинонд тоглосон. Саяхан үзэгчдийн хүртээл болсон “Говийн домог” кинонд Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн.
Загвар өмсөгч Б.Билгүүн: “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, 2011 оны “Азийн топ модель” тэмцээний Гранпри шагналын эзэн. Тэрээр кино урлагт хөл тавьж. “MN-25 суваг” телевизийн бүтээл “Би хайртай” кинонд гол дүр бүтээжээ. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч тун чадварлаг тоглосон хэмээн киноны уран бүтээлчид түүнийг үнэлсэн

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай