Ө.Тамир: Миний хүү Хакүхо Японы иргэн болох хүсэлтэй байгаа, би ч дэмжиж байна

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Японы иргэн болохоор бэлтгэгдэж байна гэж “Sports hochi” сониноос мэдэгдлээ. Тус сонины сэтгүүлч Улаанбаатар хотод ирж, түүний ээж Ө.Тамиртай уулзан ярилцлага авчээ. Тэрээр ярилцлагадаа  “Хакүхо Японы иргэн болох хүсэлтэй байгаа, би ч дэмжиж байна. Гадаад бөх зодог тайлаад ояката болохын тулд иргэншлээ солих хэрэгтэй болдог. Учир нь дүрмэнд “Японы иргэн л ояката болно” гэж заасан байдаг.

Хакүхогийн аав Ж.Мөнхбат иргэншлээ солихыг нь эсэргүүцдэг гэж хэвлэл мэдээллээр гардаг байсан ч Ө.Тамир “Нөхөр минь хүүгээрээ их бахархдаг байсан. Эсэргүүцэж байгаагүй. Хакүхо япон эхнэртэй, хүүхдүүд нь ч япон сургуульд явдаг. Өөрөө л шийднэ” гэжээ. Мөн тэрээр өнгөрсөн жил Нагояд байхдаа өгсөн ярилцлагадаа “Хүүгээ Японы иргэн болж, сүмогийн холбоонд үлдэнэ гэвэл дэмжинэ" гэж хэлж байсан билээ. Зарим эх сурвалж "Ж.Мөнхбат аварга бурхан болохоосоо өмнө хүүгээ өөрийнхөө сонгосон замаар яв" гэж хэлж байсан гэх юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (43)

Илгээх

Энэ тухай