“Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-т зориулсан ширээний теннисний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

“Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-т зориулсан “Одоо цаг” сонины нэрэмжит ширээний теннисний тэмцээн өнөөдөр “ОЧ” клуб дээр боллоо. 3 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд сэтгүүлзүйн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй өдөр тутмын, чөлөөт хэвлэлүүд, сайт болон телевизийн сэтгүүлч, ажилчид оролцсон юм.

Тэмцээний зорилго нь уг салбарт ажиллаж буй сэтгүүлчдээрээ дамжуулан ширээний теннисний ач холбогдлыг сурталчлан таниулах, спортод хандах идэвх сонирхлыг төрүүлэх, ажлын туршлага солилцох, нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд оршино. Нэгдүгээр байрт МҮОНРТ-ийн баг тамирчид шалгарч алтан медалийн эзэд болсон бол хоёрдугаар байрт “Одоо цаг” сонин, гутгаар байрт “Өнөөдөр” сонины хамт удаалав. Нийт сэтгүүлчдэдээ баярын мэнд хүргэе!

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай