Азийн бодибилдинг, фитнессийн холбоог монгол хүн анх удаа удирдахаар болов

Бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулж буй тус тэмцээнд 44 орны шилдэг тамирчид өрсөлдөж байна. 

Тэмцээний үеэр болж буй Азийн бодибилдинг, фитнессийн холбооны Их хурлаар алдаа, оноогоо хэлэлцэн, тэргүүнийхээ сонгуулийг явуулав. Эл албан тушаалд нэр дэвшсэн

Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир ялж, Азийн бодибилдинг фитнессийн холбоог тэргүүлэхээр болжээ. Ийнхүү тус холбоог анх удаа монгол хүн удирдахаар болов.

Монгол Улс бодибилдинг, фитнессийн тивийн болон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оноос хойш цөөнгүй удаа зохион байгуулж байгаа. Тухайлбал, 2008 оны тавдугаар сард бодибилдинг, фитнессийн Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус Улаанбаатар хотод зохион байгуулсан туршлагатай. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай