Хархорум хотын туурь буюу ил музейтэй танилц

Хархорум хотын туурь буюу ил музейтэй танилц

Монголын эртний нийслэл Хархорум хотын туурь Монгол улсын Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотын бурхны шашны “Цогт их гэрийн сүм” буюу “Юань улсыг мандуулах асар”-ын туурийг Монгол-Германы хамтарсан “Орхон” төслийн хээрийн шинжилгээний анги ил музей болгон сэргээж олон нийтэд үзүүлэх боломжтой болгосон байна.  13-дугаар зууны үед Монгол орноор хөндлөн гулд аялж явсан Плано Карпини, Вилъям Рубрук нарын зэрэг аялагч жуулчны тэмдэглэлд “Алсаас гялалзан харагдах ногоолин паалантай, луу ороосон 64 баганатай,уран сайхан баримал, үнэт  хаш чулуун баримал мөн алт мөнгөн эд хогшилтой, хаад хатны өндөр сэнтийтэй энэхүү ордны дотор болон сүүдэрт нь даруй таван зуун хүмүүн элбэг багтах  “Түмэн амгалан” хэмээх  ордон байна” гэж тодорхой бичсэн байдаг ажээ.

Хотын туурьд хийсэн археологийн малтлагаар барилгын материал шавар вааран чимэглэл, тоосго зэргийг шатаан боловсруулж байсан гэрийн хана мэт дүгрэг хэлбэртэй тоосгон зуух илрүүлж олсон нь дундад зууны Монголын нийслэл хотод хөгжиж байсан үйлдвэрлэлийн арга ажиллагааг бодитойгоор харуулах нэн үнэт дурсгал болно.

Монголын их хаад аливаа шашныг ялгаварлалгүй адилхан дээдлэн үзэж эрхэмлэн хүндэтгэдэг байсан тул Хархорум хотод будда, христос, лалын шашны 12 сүм дуганд хурал хурж, мөргөл үйлддэг байжээ.

Хар- хорум хотын туурийг анх 1880 -аад оны сүүлчээр нээсэн. 

(1995 онд Нориюки Шираишигийн  хийсэн Хархорум хотын туурийн дэвсгэр зураг)

2003 оноос Монгол – Германы археологчид Хархорум хотын туурьд малтлага хийж эхэлсэн. 

Өгэдэй хааны 64 баганат ордны малтлага:  “Түмэн амгалант ордон” хэмээн үзэж байсан том барилгын гол танхимыг бүх талбайгаар малтан ил гаргаж, түүний бүтэц, зохион байгуулалт, он цагийг тогтооход шороо үелүүлэн дэлдэж хийсэн 2м орчим өндөр довжоон дээр байгуулсан 38х38м орчим хэмжээтэй, 7х7 жигүүртэй, 8х8 эгнээ багана буюу 64 баганатай, төв суурь нь тэг дөрвөлжин хэлбэртэй барилга байжээ. 

Их сүмийн 64 баганын боржин суурийг хамгаалж үзмэр болгосон байдал

Их танхимын байгуулалт

     Хархорумын “Хааны ордны дүүрэг” дэх шатаах зуухнууд

Малтлагаар 64 баганат танхимд асар олон тоотой, том жижиг бурханы хөрөг баримал, олон зуун мянган цац нэг дор бөөнөөр байсан нь тэр хэвээрээ олдсон байна. Тухайлбал, Их танхимыг бүрэн хэмжээгээр малтаж гаргасны эцэст бүртгэн баримтжуулсан 17000 гаруй олдворын гуравны хоёроос илүү хувь нь буддын шашны холбогдолтой олдворууд байв.

Эрдэнэ Зуу хийдийн хэрмийн малтлагын тэмдэглэгээ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай