Улаан гэрлээр зам хөндлөн гарвал хүйтэн усаар шүршинэ

Улаан гэрлээр зам хөндлөн гарвал хүйтэн усаар шүршинэ

Хятадын Замын цагдаагийн хэлтсээс явган зорчигч улаан гэрлээр зам гарахаас урьдчилан сэргийлэн шинэлэг санаа сэдсэн байна. Зам хөндлөн гарахдаа дүрэм зөрчих гэж оролдсон тохиолдолд гудамж дагуу байршуулсан мэдрэгчтэй төхөөрөмж хүйтэн усаар шүршдэг байна. Шинэлэг төхөөрөмжтэй танилцаж амжаагүй, тэвчээргүй иргэд улаан гэрлээр гарах гэж оролдоод газар дээрээ усаар шүршүүлж цочирдон хүлээж аваад байгаа гэнэ шүү. Тус системийг суурилуулахад 1.3 сая юань зарцуулсан гэнэ.  Зарим иргэд үнэтэй байна гэж шүүмжилж байгаа  бол харин зарим нь "хүний амь насыг болзошгүй аюулаас хамгаалахад энэ зэргийн хөрөнгө хаях нь зүйн хэрэг" гэж хүлээж авсан байна.  Энэ системийн ачаар урд хөршийн маань явган зорчигчид урд өмнөхөөсөө ч зөв хэвшилтэй болох нь гарцаагүй биз. 

Эх сурвалж: http://www.ladbible.com

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай