Залуу өрх бүлийн номын санд байх ёстой шилдэг 108 номын жагсаалт гаргана

Залуу өрх бүлийн номын санд байх ёстой шилдэг 108 номын жагсаалт гаргана

Хүүхэд, залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакциас залуу өрх бүлийн заавал унших 108 номыг гаргаж өрхийн номын санг байгуулахаар ажиллаж байна.  Цахим ертөнцөд хэт автаж хэвлэмэл ном, сонин унших нь хомсдож байгаа энэ үед залуу өрх бүлийг хариуцлагатай болгох, үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх мөн айл бүр номын сантай байж номоо хүндлэх дээдлэх ёс суртахууныг суулгах үүднээс өрх бүрийн номын санг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Залуу өрх бүлийн заавал унших 108 номтой өрхийн номын санг байгуулснаар эрдэм мэдлэгтэй, эрүүл, соёл хүмүүжилтэй, өв уламжлалаа дээдэлсэн үлгэр жишээ өрх бүлийг бий болгох зорилготой. Энэхүү 108 номд амьдралд хэрэгтэй барьж аваад гарын авлага болгон ашиглагдах бүх төрлийн мэдлэгийг багтаах юм байна. Үүнд, өв уламжлал, түүх, нийгмийн ухаан, ёс суртахууны болоод гэр бүл хэрхэн тогтвортой аз жаргалтай оршин байх үндэс, сурах бичиг, эрүүл байх арга ухаан, хууль эрх зүй, гадаад, дотоодын гэх мэт бүх төрлийн мэдлэгийг багтаах гэнэ. Тиймээс номонд шимтэгч, хүндлэн дээдэлдэг та бүхэн 108 номд оруулах номоо авчирч бүртгүүлэн Хүүхэд, залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцтай хамтран ажиллахыг урьж байна. Бүртгэл 2018 оны 05-р сарын 01-ээс, 2018 оны 11-р сарын 01 хүртэл юм байна. Та бүтээлд тавигдах шаардлага болон, төрөл ангиллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг постер дээрээс авах боломжтой. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай