Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг намын даргын ажлаасаа татгалзаж байгаа талаараа мэдээлнэ

4 дүгээр сарын 25-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 115 дахь өдөр бөгөөд он дуусахад 250 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 10, найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2399.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.60, юань 380.70, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг намын даргын ажлаасаа татгалзаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас "Дотоодын бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд гарахад тулгардаг бэрхшээлүүд , түүний шийдэл" сэдвээр "JCI Монгол" олон улсын байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.
  3. УИХ-ын тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ.
  4. 09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд "БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛД ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ОРОЛЦОО" сэдэвт хэлэлцүүлэг болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1134 онд түүхэн сурвалжид Загреб гэх нэрийг анх удаа ашиглажээ.
  2. 1644 онд Хятадын Мин гүрний сүүлчийн эзэн хаан Чонжен цэргийн жанжин Ли Зиченээр удирдуулсан бослогын улмаас амиа хорлов.
  3. 1792 онд Францын төрийн дууллыг Клод Жозеф Руже де Лисль зохиож дуусав.
  4. 1804 онд Гүржийн баруун хэсэгт орших Имерети хант улс Хаант Оросын эрхшээлд оржээ.
  5. 1829 онд Британийн аялагч Чарльз Фремантл одоогийн Баруун Австралийн эрэгт хүрэв. Газардсан даруйдаа тэрээр "Хунт нуурийн колони" гэж нэрлэсэн байна.
  6. 1846 онд Техас болон Мексикийн хооронд хилийн маргаан дэгдэв.
  7. 1901 онд АНУ-ын Нью-Йорк хот дэлхийн улсуудаас анх удаа автомашины дугаарыг олгож эхлэв.
  8. 1945 онд Итали улс Нацистийн дарангуйллаас бүрэн чөлөөлөгдөв. Тус улсын хойд хэсэгт бүгээд байсан Нацистууд бууж өгөв. Хуучин дарангуйлагч Бенито Муссолиниг оргох гэж байхад нь баривчилж, олон нийтийн өмнө хатуу цээрлүүлэхээр болжээ.
  9. 1953 онд Нэрт эрдэмтэн Френцис Крик, Жеймс Уатсон нар хүний ДНК-ийн бүтцийг хосолмол болохыг анх удаа олон нийтэд танилцуулжээ.
  10. 1954 онд Беллийн лабораторид анх удаа нарны зайн үүсгүүрийг практикт ашиглав.
  11. 1981 онд Японы Цүрүга хотод үйл ажиллагаа явуулдаг атомын цахилгаан станцад цацраг идэвхит бодис алдагдсаны улмаас 100 гаруй ажилтан хорджээ.
  12. 2001 онд шинээр үйлдвэрээс гарч буй Audi R8 загварыг туршин жолоодож байсан Мишель Альборето ослоор амиа алджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай