Ерөнхийлөгчийн зарлигаар гурван генерал цолоо хураалгав

Ерөнхийлөгчийн зарлигаар гурван генерал цолоо хураалгав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Цол хасах тухай зарлиг гаргалаа. Зарлигаар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал”, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассан аж. Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн уг зарлигийг гаргасан байна. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай