ФОТО: “Хаданд мөнхөрсөн урлаг”-аар нүүдэлчдийн соёл сэтгэлгээний түүхийг өгүүлнэ

НТӨ 1800-1200 жил, хүрэл зэвсгийн дунд үе, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорын морин тэрэг, неолитын үеийн “Төрж буй эмэгтэй”, Дундговь аймгийн Өлзийт сум Дэл уулын “Бөөгийн дүрслэл”, хүч үзэн барилдаж буй хоёр хүн, үлэмж биет аварга хүмүүс, тэднийг тойрон хүрээлсэн хүмүүс, ан амьтан зэрэг хадны дурсгалыг гэрэл зургаар харуулсан нэгэн сонирхолтой үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд үзэгчдийн хүртээл боллоо.

Энэ бол найруулагч, продюссер Б.Баярын “Хаданд мөнхөрсөн урлаг: Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн юм. Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээний хувьсал хийгээд монголын нутаг дахь 17-18 мянган жилийн өмнөх түүхийг тусгасан эл үзэсгэлэнг “Чулуун шастир” ТББ-ын тэргүүн П.Цагааны санаачилгаар “Степпе паблишинг” ХХК, “Сэмүүн” студи, Монгол Урлагийн зөвлөл хамтран хаданд мөнхөрсөн урлагийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулав.

Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай