ФОТО: Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан дагина” цом Монголд

Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын  “Алтан дагина” цом өнөөдөр Улаанбаатар хотноо "айлчлан" ирлээ. 

Энэхүү "Алтан дагина" цом нь 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон бөгөөд хүн төрөлхтөнийг дагуулж, хошууруулж чаддаг хөлбөмбөгийн спортын оргил болсон цомд зөвхөн ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг.

"Алтан дагина" цом энэ онд дэлхийн 53 улсад зочилж байгаагийн нэгээр  Монгол Улс тодорсон юм. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны албан ёсны түнш Кока-Кола компани бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн аваргын цомыг аялуулдаг уламжлалтай болсон.

Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг татууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээний дараа Шангри-Ла Моллд “Алтан дагина” цомыг олон нийтэд нээлттэй үзүүлэхээр байрлуулсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай