Хөгжлийн бэрхшээлтэй мистер, бодибилдингийн улсын аварга маргааш тодорно

Хөгжлийн бэрхшээлтэй мистер, бодибилдингийн улсын аварга маргааш тодорно

“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох гэж байна. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Тус тэмцээн нь нийт 19 ангилалд 108 тамирчин өрсөлдөнө.

27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаа нь онцлог юм.

Монголын бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар "Уг спортоор залуус хичээллэж, үр дүн гаргаж, нийгэмдээ зөв чиг хандлага үзүүлж байгаа учраас Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо дэмжин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уг тэмцээнд оролцуулснаар бусдадаа зөв үлгэр дуурайл болж, өөрт тулгарах бэрхшээлийг даван туулахад нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байгаа аж. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3,000,000 сая төгрөг дагалдах юм байна. Энэхүү тэмцээнийг Залуучуудын хөгжлийн газар “Монголын мистер-2018” дэмжин оролцож байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай