Усны төлбөрийн хэмжээг 60 хувь бууруулна гэдэг байж болохгүй асуудал

Усны төлбөрийн хэмжээг 60 хувь бууруулна гэдэг байж болохгүй асуудал

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас улсын төсөвт 54 тэрбум төгрөг төвлөрүүлж чадаагүй учир БОАЖЯ-ыг шүүхэд өгөх болно гэж “Төлсөн, авснаа нийтэл” эвслийн гишүүд өнөөдөр мэдээлэв. 

Усны төлбөр маш бага байгаа тул бохирдуулагч өөрийн гаргаж буй бохирдлоо хянаж, бууруулах сонирхол үгүй болж байгааг тус хурлын үеэр тэд тодотгож байлаа. 

"Хөвсгөл далайн эзэд" ТББ-ын тэргүүн Б.Баярмаа мэдэгдэхдээ " УИХ ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч Засгийн газар дагалдан гарах журмыг батлаагүйгээс өнөөдрийг хүртэл зургаан  жил уг хуулийг хэрэгжүүлээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд ус бохирдуулагчид, тэр дундаа арьс ширний үйлдвэр, уул уурхайн томоохон компаниуд маш бага төлбөр төлдөг. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйгээр зогсохгүй төлбөрийн хэмжээг 60 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байгаа асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. БОАЖЯ уул уурхайн компаниудыг дэмждэг газар болоод байна. Өнөөдөр усны нөөцийн судалгаа хаа байсан 1980 онд гарсан тэр хэвээрээ л байна. Усны нөөцөө тооцолгүйгээр цэвэр усаа хайр гамгүй ашиглаж, шуналтай компаниудын буртгаар урсаж байгаа нь дэндүү хайран байна" гэв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах лайваас үзэх боломжтой. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай