Сүрьеэ өвчинтэй бүх нийтээрээ тэмцэх аян өрнүүлнэ

Сүрьеэ өвчинтэй бүх нийтээрээ тэмцэх аян өрнүүлнэ

“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян эхлүүлэх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хийлээ.

Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орны тоонд орж байгаа юм. Өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 182 байгаа нь дэлхийн дунджаас өндөр аж. Аян хэрэгжсэнээр сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэг хавьтал, халдвар хамгааллын тусламж үйлчилгээнд шаардагдах хүний нөөц, тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах зэрэг олон эерэг үзүүлэлт гарах юм байна. Зөвлөлийн гишүүд аяныг зохион явуулах нь зүйтэй хэмээн дэмжлээ.

Энэ хүрээнд хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой юм. Гурван үе шаттай хэрэгжих энэ төслийг Азийн хөгжлийн банк хамтран санхүүжүүлж байгаа.

Хөтөлбөрийн эхний шат хэрэгжсэнээр Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 7.57 га талбай бүхий ногоон байгууламж бий болж, хотын ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн дэд төв тус бүрт 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулах, нэг ээлжинд 100 суралцагч хүлээн авах МСҮТ байгуулах юм. Төслийн хүрээнд дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээ, цахилгаан холбоо, нийгмийн барилга байгууламжууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Засаг даргын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр батлах тухай”, “Улаанбаатар бүс, хот орчмын хог төлөвлөлтийн судалгаа, зураг, үр дүнгийн тухай танилцуулга” зэрэг асуудлыг   хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай