С.Зориг агсны эхнэр Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татлаа

С.Зориг агсны эхнэр Булганыг яллагдагчаар татаж шалгахаар болсон талаар Нийслэлийн прокуророос мэдээлэл хийлээ. Тус газрын хэвлэлийн төлөөлөгч, хяналтын прокурор Г.Бясман хэлэхдээ "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн эрүүгийн хэргийн захиалагчийн илрүүлэх ажиллагаа явагдаж, шинээр цугларсан нотлох баримтуудаар  талийгаачтай хамтран амьдарч байсан Б.Булганыг яллагдагчаар татсан. Өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэв. Мөн яллагдагчаар татсан тогтоолыг Б.Булганд танилцуулж байцаалт авсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай