Муланы дүрд А.Баярцэцэг биш Лю Ифэй сонгогдсон нь зөв

Хятадууд Хүннүгийн эсрэг байлдаж ялдаг тухай Мулан хүүхэлдэйн киног Disney компани Азийн оддын тоглосон хувилбараар хүргэхээр бэлтгэлээ хангаж байна. Зураг авалт Хятад, Шинэ Зеландад 8 дугаар сард эхэлнэ.  Та бүхэнд киноны жүжигчдийг танилцуулъя.

Тус киноны сонгон шалгаруулалтад мисс А.Баярцэцэг орсон боловч сонгогдоогүй. Хэрэв сонгогдсон бол эцэг өвгөдийнхөө өөдөөс сэлэм далайсан дүрд тоглож байгаа явдал нь монголын ард түмний хувьд гутамшигтай үйл явдал болох байлаа. Мэдлэг боловсролтой, авьяастай мисс маань энэ мэт цаашдын сонголтондоо ч бас анхаарвал...

Эзэн хааны дүрд Хятадын алдарт жүжигчин Жет Ли тоглоно. Хүүхэлдэйн кинон дээрх хувилбараар нь эргэн санавал тайван амгалан хааны дүрийг бүтээдэг бөгөөд "Салхи салхилавч уул бөхийдөггүй" гэж Хүннүгийн жанжинд хэлдэг хэсэг нь киноны зөрчлийг хурцатгадаг. 

Шуламсын дүрд Хятадын нэрт жүжигчин Гун Ли

Муланы найз залууд Өмнөд Солонгосын EXO хамтлагийн дуучин асан Хятадын жүжигчин Хуан Цзы Тао

Муланы багшийн дүрд Хонконгийн Донни Йен

Муланд Хятадын жүжигчин Лю Ифэй

Тэрээр уян зөөлөн харц, энхрий ялдам төрхтэй хэрнээ маш дайчин тулааны чадвартай бөгөөд жүжиглэх чадвар нь ч дэлхийд үнэлэгдээд байгаа юм. 2009 онд Хятадын хамгийн шилдэг дөрвөн жүжигчний нэгээр түүнийг нэрлэж байв. Өдгөө тэрээр 31 настай. Гэхдээ л А.Баярцэцэг монголын ард түмний хувьд илүү сайхан бүсгүй. blush

Найруулагчаар Шинэ Зеландын Ники Каро ажиллах бөгөөд тус киног 2020 онд дэлгэцэнд гаргахаар төлөвлөж буй гэнэ. 

 

 



 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай