Төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо өсжээ

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн улсын хэмжээний нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлдөг юм. Энэ дагуу 2017 оны төрийн албан хаагчдын тоо, мэдээллийг нэгтгээд байгаа аж.

Улсын хэмжээнд 2017 онд 14 сургууль, 25 цэцэрлэг баригдаж,  нийслэлийн Баянгол дүүрэгт 120 ортой хүүхдийн болон ахмадын эмнэлэг, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг зэрэг  хэд хэдэн эмнэлгийг ашиглалтад оруулж, өргөтгөснөөр багш, эмч, сувилагчдын ажлын байр шинээр нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор 2017 оны төрийн албан хаагчдын тоо бүртгэлээр төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо 3000 гаруйгаар өссөн үзүүлэлт гарч байна.  

Харин  төрийн захиргааны албан хаагчдын тоог 2016 онтой харьцуулахад өсөөгүй, хэвэндээ байна.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай