Энэ жил нийт 35 сургуулийг шинээр барьж өргөтгөнө

Энэ жил нийт 35 сургуулийг шинээр барьж өргөтгөнө

Нийслэлийн 19 дүгээр сургуулийн сурагчдыг түр шилжүүлэн суралцуулах асуудлаар 42 дугаар сургуулийн захиралтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улсын төсөвт 2018 онд нийт 34 сургуулийг шинээр барих буюу өргөтгөх ажлыг тусгасан. Энэ ажил 2018-2019 он дамжин хэрэгжих юм. Ашиглалтын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг буулгаж шинээр барих ажил төслийн хүрээнд хийгдэнэ. Тус ажлыг эхлүүлэхийн өмнө суралцагчдыг хэрхэн хоцрогдолгүйгээр үргэлжлүүлэн сургах вэ гэсэн асуудал бидний өмнө тулгардаг. Энэ жил Баянгол дүүргийн хэмжээнд 19 дүгээр сургууль болон гурван цэцэрлэгийг буулгаж шинээр барих ажил өрнөнө. Өнөөдрийн байдлаар 19 дүгээр сургуулийн барилгыг буулгаж шинээр барихын тулд тус сургуулийн 500 орчим хүүхдийг 42 дугаар сургуульд түр шилжүүлэн суралцуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзаж шийдвэрлэлээ" гэв. 

19 дүгээр сургуулийн захирал Р. Өлзийбаяр “19 дүгээр сургуульд нийт 1300 гаруй хүүхэд суралцдаг. Бага сургуулийн байранд 800 гаруй, дунд ахлах ангийн сурагчдын байранд 500 орчим хүүхэд суралцдаг. Дунд ахлах ангийн хүүхдүүд суралцдаг байр 1956 онд баригдсан. Энэ жил тус барилга ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учраас буулгаж шинээр барихаар болсон. Ингээд манай сургуулийн 15 бүлэг 42 дугаар сургуульд түр шилжин суралцахаар болоод байна. Тус асуудлыг шийдвэрлэж өгсөн холбогдох албаныханд баярласнаа илэрхийлье” гэлээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай