Нэг гүүр босгох мөнгө дөрвөн жил хүүхдэд олгох тэтгэмжтэй тэнцэнэ

Нэг гүүр босгох мөнгө дөрвөн жил хүүхдэд олгох тэтгэмжтэй тэнцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилсан “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах УИХ-ын тогтоолын төслийг төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний зургаа нь дэмжсэнгүй.

Энэ тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. 

Төсвийн байнгын хорооны зарим гишүүн хүүхдийн мөнгийг халамж гэж харж байгаагаас үүдэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх нь зөв, мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хэмжээний төсөв мөнгө байхгүй гэж байр, сууриа илэрхийлж байсан юм.

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 107,730 хүүхдэд л нэмж хүүхдийн мөнгө олгоход болох гэнэ. Энэ нь нэг жилд 25.8 тэрбум төгрөг, тавдугаар сарын нэгнээс эхлэн олгоход 17.2 тэрбум төгрөг болно. 

100 гаруй тэрбум төгрөгийн гүүрийг 25 тэрбум төгрөгтэй харьцуулбал, нэг гүүр барих мөнгөөр дөрвөн жил хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгч болох юм. Бүтэн хоёр жил зам хааж байгаад гүүр барина

Уг нь барихаар төлөвлөсөн зургаан гүүрнийхээ нэгийг нь л больчиход ямар ч төсвийн дарамтгүй хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болно. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай